УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна

УОК цаг үеийн асуудлаар хуралдаж байна

Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хурлын дараа Шадар сайд мэдээлэл хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах юм байна.  

Хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

2020 оны 12-р сарын 26-ны 11.00 цагийн байдлаар шинээр 39 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1121 болоод байна. Үүнээс дотоодын халдвар 656-д хүрээд байгаа юм.

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө