ХУД-ийн "Номин агуулах” салбараар энэ сарын 22-26-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг зөвлөлөө

ХУД-ийн "Номин агуулах” салбараар энэ сарын 22-26-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг зөвлөлөө

12 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Номин агуулах” салбараар коронавирусийн халдвар авсан иргэн үйлчлүүлсэн байна. Тиймээс өчигдрөөс /2020.12.26/-аас эхлэн тус төвийг тусгаарлаж, ажилчдыг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Шинжилгээнд хамрагдсан бүх ажилчдын хариу сөрөг буюу халдвар аваагүй нь тогтоогдсон тул өнөөдрөөс тус салбар цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж дуусжээ. 

Иймээс 2020 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Номин агуулах”-аар үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

 

 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө