Дархан-Уул аймагт коронавирусээр өвчилсөн 45 хүний 30 нь эдгэрээд байна

Дархан-Уул аймагт коронавирусээр өвчилсөн 45 хүний 30 нь эдгэрээд байна

Дархан-уул аймагт арваннэгдүгээр сарын 17-ны өдөр коронавирусийн халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн юм. Үүнээс хойш тус аймагт батлагдсан нийт халдварын тоо 45 болсон юм.

Эдгээр 45 иргэн Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бөгөөд 17 нь Дархандаа ирсэн бол нэмж арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 13 иргэн бүрэн эдгэрч, гэртээ харьсан байна.

Ингэснээр 45 хүнээс 30 нь бүрэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжээд байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын нийт 478 хүн тусгаарлажээ. Өнөөдөр 11:00 цагт болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлсэн юм.

Дархан-Уул аймгийн онцгой комисс




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө