Нийслэлийн хэмжээнд 503 зөвшөөрөлтэй такси үйлчилгээг явуулж байна

Нийслэлийн хэмжээнд 503 зөвшөөрөлтэй такси үйлчилгээг явуулж байна

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы үед ажиллах 15 чиглэлийн салбарын дунд зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаасан билээ. Үүний дагуу нийслэлд үйлчилгээнд явж буй 503 таксиг өглөө бүр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага  цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Мөн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 19 байгууллагын 924 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд өглөө ажил эхлэхээс өмнө бүх тээврийн хэрэгслийг ариутгаж байгааг мөн ийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө