Кристиано Рональдо коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Кристиано Рональдо коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Дэлхийн алдарт хөл бөмбөгч Кристиано Рональдо коронавирусийн халдвар авсныг Португалийн Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр мэдээлжээ. Одоогоор түүнд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа ч, тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Италийн Ювентус клубт тоглодог Рональдо өнгөрсөн Ням гарагт болсон Nations League-ийн нөхөрсөг тэмцээнд Португалийн шигшээ багтайгаа Францын багийн эсрэг тоглосон юм.

Харин одоо Ковид-19 өвчний улмаас Шведийн шигшээ багтай хийх өнөөдрийн тоглолтыг алгасахаар болж байна. Үүний дээр Ювентус клубын Serie A лигийн дараагийн тоглолт, Аваргуудын Лигийн Динамо Киев клубтэй хийх тоглолтод оролцож чадахааргүй болжээ.