Гарцаар гарч явсан таван настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ

Гарцаар гарч явсан таван настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ

2020.10.05-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон байна. Иймээс жолооч та бүхний явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасч, гарцаар гарч буй иргэдэд зам тавьж өгөх, эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.