Талийгаач охины эгчийн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарчээ

Талийгаач охины эгчийн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарчээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн сарын 20-ны өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.  Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан. Одоогоор түүний хойд эцэг Б нь уг хэрэгт буруутгагдан шалгаж байна.

Харин гэр бүлийн бусад гишүүдтэй нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхцөл байдлын үнэлгээ хийхийн зэрэгцээ сэргээн засах үйлчилгээнд хамруулж байгаа аж. 

Мөн тэднийг түрээсийн байранд амьдруулахаар судалж, бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Талийгаач охины 12 настай эгчийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсан. Уг шинжилгээгээр 12 настай охин биедээ ямар нэгэн гэмтэл авч, хүчирхийлэлд өртөж байгаагүй гэдэг дүгнэлт гарсан талаар хэлтсийн дарга Б.Батсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Охины ээж энэ сарын сүүлээр амаржих юм.