Өнөөдөр, маргааш Сөүл дэхь Монголын ЭСЯ иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй

Өнөөдөр, маргааш Сөүл дэхь Монголын ЭСЯ иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй

Солонгост суугаа Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг, мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 26, 27-ны өдөр /2020.08.26-27/ "Бави" далайн хар шуурга БНСУ-ын баруун эрэг Сөүл хотыг дайрах тул Монголын Элчин сайдын яам энэ өдрүүдэд үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгджээ. 

Мөн хүчтэй хар салхи салхилж, байгалийн онц аюултай үзэгдэл болж магадгүй учир иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.