“Alibaba” Монгол дахь үйл ажиллагаагаа тэлж, худалдааны шинэ платформ хэрэглээнд нэвтрүүлжээ

“Alibaba” Монгол дахь үйл ажиллагаагаа тэлж, худалдааны шинэ платформ хэрэглээнд нэвтрүүлжээ

БНХАУ-д худалдан авагчдын идэвх сул байгаатай холбоотойгоор “Alibaba” групп цахим худалдааны бизнесээ олон улсад тэлж, худалдан авагчдын шинэ бааз суурь бүрдүүлэхийг зорьж байна.

Тэгвэл тус компанийн бөөний худалдааны нэгж 1688.com Монголын “Intelmind” компанитай хамтарч шинэ платформ нээж байгаагаа мэдээллээ. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр нээгдсэн “Shoppyhub.mn” платформоор дамжуулан хятад үйлдвэрлэгчдийн олон сая нэр төрлийн бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчид, бизнесүүдэд хүрнэ гэдгийг “Intelmind” компани онцолж байна.

Гол нь Монголын худалдан авагчид БНХАУ-ын олон бүс нутгаас захиалсан бараануудаа нэгтгэж, 7-10 хоногийн дотор хүлээн авах давуу талтай болж байгаа аж. Мөн “Alibaba”-ийн  олон улсад үйл ажиллагаа явуулдаг жижиглэн худалдааны “Aliexpress”  платформ БНСУ-ын "Ably" хэмээх эмэгтэй хувцасны тэргүүлэх аппликейшний нэгж  хувьцаа тутмыг 72.4 тэрбум ам.доллароор худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа аж.

Эх сурвалж: Yonhab news