Цагааннуур боомт энэ сарын 9-12-ны өдрүүдэд амарна

Цагааннуур боомт энэ сарын 9-12-ны өдрүүдэд амарна

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 9, 10, 11, 12-ны өдрүүдэд амарна.

Учир нь тухайн өдрүүдэд ОХУ-д Ялалтын баяр тохиож байгаа тул бүх нийтээр амарна. Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт энэ сарын 13-ны өдрөөс буюу ирэх даваа гаргаас хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.

Сонирхуулахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.