Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Монголын Бурхны Шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн энэ оны хаврын ээлжит хурал энэ сарын 3-нд болж Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ.

Гавж хэмээх бурхны шашны эрдмийн хамгийн "том" цолыг 29 насандаа барьсан Д.Нямсамбуу 10 жил Хойд Энэтхэгийн Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурчээ. Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийг 2023 оны арваннэгдүгээр сарын 18-нд ширээнд нь залсан юм.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө