Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас тус номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Үндэсний номын сангийн шинэ барилга 16 уншлагын танхимтайгаар, 530 хүнд үйлчлэхээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин Сайдын Яамны урд хэсэгт баригдаж буй. Харин хуучин барилга нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болох юм. Тэгвэл Үндэсний номын сангийн шинэ барилгыг өнөөдөр /2024.05.01/ ашиглалтанд оруулах юм.