БНСУ-д Монгол Улсын цагаач иргэд эргүүл хийж байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-д Монгол Улсын цагаач иргэд эргүүл хийж байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Гёнги мужийн Сувон хотын Хвасон түр ордны орчимд Монгол Улсын иргэд тэргүүтэй гадаадын цагаач иргэд эргүүл хийж байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, Сувон хотод амьдардаг Хятад, Вьетнам, Монгол, Мьянмар, Малайз, Балба зэрэг зургаан орны цагаач иргэд БНСУ-ын цагдаа нартай хамтран Хвасон Хаенггун ордны талбайг тойрон 2 км орчимд урьдчилан сэргийлэх товхимол тарааж, орон нутгийн иргэдтэй хамтран эргүүл хийж байгаа аж.

Цагаачдын суурьшлын бүсэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаанд Сувон хотын цагдаагийн газар, Сувон Палдал-гу албанаас 70 оршин суугч, түүний дотор 43 цагаач, Сувон Самилийн техникийн ахлах сургуулийн 10 сурагч оролцож байна.