LIVE: УИХ гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул байнгын хорооны шийдвэрээр санал хурааж чадахгүй байна

LIVE: УИХ гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул байнгын хорооны шийдвэрээр санал хурааж чадахгүй байна

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан эхэллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг болж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураах байсан юм. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй учраас 14:00 цаг хүртэл завсарласан. Улмаар 14:40 цагт үдээс хойших хуралдаан эхэлж, тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр санал хураах ёстой. 

Чуулганы хуралдаанд ирээгүй байгаа гишүүдийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулснаар, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Х.Баделхан, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Сэргэлэн, С.Амарсайхан, Х.Болорчулуун, Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Д.Сарангэрэл, Б.Анужин, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Ганбат, Д.Өнөрболор, Ж.Чинбүрэн, Т.Аубакир нар ирээгүй байна.

ҮЗЭХ: