Монгол банхар судлалын холбоо Mongolian Kynological Federation - MKF - Монголын Нохой Судлалын Холбооны баг хамт олон дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд монгол банхраа өрсөлдүүлж, дэлхий дахинд танилцуулахаар өнгөрсөн амралтын өдөр /2024.04.20/ Хорват Улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдрөөс /2024.04.24/ Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн дээр анх удаа монгол гэр баригдаж, монгол соёлыг танилцуулж эхэлжээ. Энэхүү үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сарын 28-ы өдрийг хүртэл үргэлжлэх аж. Мөн тус өдөр гурван монгол банхар Дэлхийн аваргын рингэнд гарч өрсөлдөх юм.
ВИДЕО: