"The MongolZ" хамгийн том лигүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн эхний тоглолтдоо Саудын Арабын багийг хожлоо

"The MongolZ" хамгийн том лигүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн эхний тоглолтдоо Саудын Арабын багийг хожлоо

И-спортын хамгийн том байгууллагуудын нэг "ESL (Electronic Sports League)"-ээс уламжлал болгон зохиодог, CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League" эхэллээ.

Дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд өрсөлдөж байгаа ба 19 дэх удаагийн ESL Pro League-т Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаагийн нэг нь Монголын "The MongolZ" юм. Ази тивд чансаагаар тэргүүлж буй тэдний хувьд өчигдөр эхний тоглолтоо Саудын Арабын хөрөнгө оруулалттай "Team Falcons" багтай хийлээ. Улмаар тус багийг хожсон ба өнөөдөр 22:30 цагаас "G2 Esports" багтай тоглох юм.

"ESL Pro League Season 19"-т Номхон далайн орнуудын төлөөлөл хоёр баг оролцож байгаагийн нэг нь монгол дасгалжуулагчтай "FlyQuest" баг юм. Тэд ирэх долоо хоногт эхний тоглолтоо дэлхийн аварга "Natus Vincere"-ын эсрэг хийнэ.