НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн чуулга уулзалтанд оролцохоор Монголд иржээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн чуулга уулзалтанд оролцохоор Монголд иржээ

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар хоёр дахь удаагаа  Монголд ирлээ. Тэрээр "Алтай дамнасан орнуудын чуулга уулзалт"-нд  оролцох зорилгоор иржээ. Хүндэт зочныг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар албаны бусад хүмүүсийн хамт угтан авсан байна.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт 2024"энэ сарын 25,26-нд Улаанбаатар хотноо болох юм. Тус чуулга уулзалтанд дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид, төлөөлөгч оролцох аж.

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран хоёр удаагаа зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэгдэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.