Гитлерийн төрсөн байшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байсан дөрвөн иргэнийг баривчилжээ

Гитлерийн төрсөн байшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байсан дөрвөн иргэнийг баривчилжээ

Австрийн баруун хэсэгт нацист дарангуйлагч Адольф Гитлерийн мэндэлсэн байшингийн гадна дөрвөн иргэн цэцэг өргөн, хүндэтгэл илэрхийлж байх үедээ цагдаа нарт баривчлагджээ. Цагдаа нарын мэдээлснээр, 20-30 насны эгч дүүс болон тэдний нөхрүүд дөрөвдүгээр сарын 20-нд Гитлерийн байшингийн гадна цагаан сарнай өргөж, нацист дэглэмийн мэндчилгээ, ёсолгоо хийн  зургаа даруулж байсан гэв. Эргүүлийн цагдаа нар тэднийг баривчилсан ба мэдүүлэг авахаар хэлтэс рүү авч явжээ.

Цагдаа нар нацизмын бэлгэдлийг хориглосон Австрийн хуулийг эдгээр дөрвөн хүн зөрчсөн гэж үзсэн ба  прокурорт мэдэгдэж шалгуулах болно гэж мэдэгджээ. Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Браунау ам Инн хотод төрсөн ба нацист дэглэмийг алдаршуулдаг хүмүүсийн мөргөлийн газар болсон түүний байшинг 2023 оноос хойш цагдаагийн газар болгосон юм.

Эх сурвалж: The Guardian