Монголын дугуйчин Б.Очирваань Лондонд хүрч, Вембли цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж буй талаар Манчестер Юнайтедын албан ёсны пэйж хуудас онцоллоо

Монголын дугуйчин Б.Очирваань Лондонд хүрч, Вембли цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж буй талаар Манчестер Юнайтедын албан ёсны пэйж хуудас онцоллоо

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 12 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн юм.

Тэгвэл өчигдөр /2024.04.21/ Манчестер Юнайтед клубийн фанат Б.Очирваань Лондонд хүрч, Вембли цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй FA Cup-ийн хагас финал Коунтри Сити Манчестер Юнайтед клубүүдийн тоглолтыг үзэж буй талаар Манчестер Юнайтедын албан ёсны пэйж хуудас “The True Red Devils”-д онцлон дурдлаа.