Ихэнх нутгаар цас орж, зам, даваа, гүвээнд гулгаа үүссэн тул сэрэмжтэй зорчихыг ОБЕГ-аас анхааруулжээ

Ихэнх нутгаар цас орж, зам, даваа, гүвээнд гулгаа үүссэн тул сэрэмжтэй зорчихыг ОБЕГ-аас анхааруулжээ

Өнөөдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай. Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсээд байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигчдод дараах сэрэмжлүүлгийг ОБЕГ-аас хүргүүллээ. 

  • Хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, хоол хүнсний нөөцтэй байх,
  • Автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явах,
  • Авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхаарууллаа.