Яармагийн замд тогтсон усыг соруулж, хэвийн байдалд оруулжээ

Яармагийн замд тогтсон усыг соруулж, хэвийн байдалд оруулжээ

Шар усны үер бууж, замын зорчих хэсэг, нүхэн гарц зэрэгт ус тогтож, хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл үүсээд байсан.

Тухайлбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 118 дугаар сургуулийн урд төв зам дагуу ус тогтсон байв. Уг тогтсон усыг соруулах ажлыг Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газартай хамтран зохион байгуулж тухайн хэсгийг хэвийн байдалд оруулжээ.