Б.Болдсайхан эмчийн хүү Б.Алтайн "Telexa app"-аар дамжуулан койн худалдан авч хохирсон иргэн D-Өргөдөлд гомдол гаргажээ

Б.Болдсайхан эмчийн хүү Б.Алтайн "Telexa app"-аар дамжуулан койн худалдан авч хохирсон иргэн D-Өргөдөлд гомдол гаргажээ

УИХ-ын дэргэд "D-Petition" буюу нийтийн өргөдлийн цахим системийг 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрөөс нээн ажиллуулж байгаа билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан УИХ-ын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно гэж заасан. Энэ дагуу нийтийн өргөдлийн цахим системийг ажиллуулж эхэлснээс хойш иргэд тус талбарт өргөдөл, гомдол, саналаа идэвхтэй гаргасаар байна. Тэдний саналыг 33 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн түүнчлэн хуулийн төслийн талаарх саналыг 100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байдаг билээ. 

Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Нямжав нь "Telexa app"-аар дамжуулан койн худалдан авч хохирсон талаараа "D-Petition" буюу нийтийн өргөдлийн цахим системд өргөдөл гаргажээ. 

Тэрбээр өргөдөлдөө " Маш олон иргэн хохирч мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байна. Болдсайхан эмчийн хүү Б.Алтай энэ хэрэгт холбоотой. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулсан ч тодорхой хариу хэлээгүй мөн л хүлээлтийн байдалтай байна. Санхүүгийн зохицуулах хорооноос койн гаргах явцад хяналт тавьж чадаагүй юм бол ядаж "Telexa app"-т хяналт тавьсан бол ийм юм болохгүй байсан. "Telexa app"-т хувьцаа хэлбэрээр мөнгөө шилжүүлж, хуурамч хувьцаа Монгол улсад гарсан. Бид мөнгөө авахыг хүсч байна. Америк дахь "Telexa app"-тай төстэй луйврын хохирогчид монгол иргэд боллоо" гэх агуулгаар бичжээ. Түүний өргөдлийг ЭНД дарж уншина уу. 

Түүний өргөдлийг одоогоор 309 хүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд нийт 70 мянган иргэний дэмжлэгийг авахаар зорьж байгаа аж.