Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна гэж ХӨСҮТ мэдээллээ

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна гэж ХӨСҮТ мэдээллээ

2024 оны найм дахь долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна гэж ХӨСҮТ мэдээллээ.

13 аймаг, Улаанбаатар хотод идэвхжилийн түвшинд, зургаан аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа юм байна. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн  271.3 мянга гаруй  хүний 5.8 хувийг, орон нутагт нийт амбулаторийн үзлэгийн 6.1 хувь, нийслэлд 5.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгааг тодотгов. Өмнөх долоо хоног, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өвчлөл бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөлийн 64.2 хувь нь орон нутагт, 35.8 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа аж.

Томуу, томуу төст өвчнөөр  өвчлөгсдийн 80.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа юм байна. Ингэхдээ 10-14 насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд нэг хүртэлх насны хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Одоогоор хүүхдийн эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн тохиолдол байхгүйг ХӨСҮТ онцоллоо. Өвчлөлийн гол шалтгаан нь томуугийн А, метапневмовирус, амьсгалын замын синцитиаль вирусийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойг тодотгож байна.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ