Улаанбаатар хотын автозамын зарим хэсэгт хөдөлгөөнийг 18:00 цаг хүртэл хязгаарлаад байна

Улаанбаатар хотын автозамын зарим хэсэгт хөдөлгөөнийг 18:00 цаг хүртэл хязгаарлаад байна

Улаанбаатарт хотод өнөөдөр /2023.06.03/ автомашингүй өдөр болж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнөөдөр 06:00-18:00 цагийн хооронд хотын зарим хэсэгт автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 

Улаанаар тэмдэглэсэн бүсчлэлд автомашиныг хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хязгаарлана

Тодруулбал, Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө