ЗГ: Н.Энхболдын санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо

ЗГ: Н.Энхболдын санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” ХХК-д авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол болон УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн тухай танилцууллаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийн утга агуулга нь олон улсын жишигт нийцсэн уул уурхай, менежментийн компанийн дүрмийг жишиг болгож хийж буйгаараа онцлог юм. Үүнийгээ дагаад тус компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-г улс төрөөс байнгын хамааралтай байх байдлыг хязгаарлах үүднээс төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлдэг зарчмыг өөрчилсөн. Өмнө нь 66 хувь нь төрийг төлөөлдөг байсан бол одоо 51 хувь нь төрийг төлөөлж, 49 хувь нь мэргэшсэн судлаачид, мэргэжлийн бизнесийн салбарын төлөөллүүд орж хараат бус байдлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрхийг хэрэгжүүлнэ.

Мөн Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хүрээнд Засгийн газраас санал авахаар ирүүлсэн. Засгийн газраас 30 гаруй саналыг нэгтгэж хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

  1. Улс төрийн намуудын хувьд сонгуулийн хуулийн шинэчилсэн коцевциар явж байгаа холимог тогтолцоотой сонгуулийн системээр сонгуульд оролцох боломж нөхцөлийг зохицуулах зорилготой зохицуулалтыг Засгийн газрын зүгээс санал өгч байна. Сонгуульд оролцох намын босгыг гурван хувиар тавьж байна.
  2. Сонгуульд улс төрийн намууд нэгдэж эвсэл болж орох тохиолдол их байдаг. Хоёр нам нэгдэж сонгуульд оролцох нөхцөл бүрдсэн тохиолдолд босгын хувь хэмжээг нэмэгдүүлэх буюу таван хувиар тавьж байна. Харин гурав болон түүнээс дээш нам нэгдэж эвсэл болон сонгуульд оролцохоор болсон тохиолдолд босго нь долоон хувьтай байх саналыг Засгийн газрын зүгээс өргөн барилаа” хэмээлээ.



Улаанбаатарт 21 градус дулаан байна

56 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

57 минутын өмнө