ИРГЭД: Цагаан сараас өмнө иргэдийн амьжиргааг дэмжиж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг өгөхийг шаардаж байна

ИРГЭД: Цагаан сараас өмнө иргэдийн амьжиргааг дэмжиж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг өгөхийг шаардаж байна

Өнөөдөр /2023.01.27/ цагаан сарын баярын өмнө “Эрдэнэс тавантолгойХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг авахыг шаардсан иргэд хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр төлөөлөл, “2022 оны аравдугаар сараас эхлэн энэ нүүрсний хулгайтай холбоотой ноогдол ашгийг өгөх нь зүйн ёсны хэрэг юм байна гээд ноогдол ашгийг иргэдэд өгөх шаардлага өгсөн. Яагаад ноогдол ашиг өгөхийг шаардаж байна вэ гэхээр МУ-ын Үндсэн хуульд зааснаар төрийн болон улсын эд баялгийг монголын иргэн бүрд илүү их хувийг олгоно гэж заасан байдаг. Монгол улсын ногдол ашигтай холбоотойгоор дахин хууль санаачлах шаардлагагүй гэж бид үзэж байна. Учир нь үндсэн хуулин дээр олгогдоод заачихсан хуулийг хэрэгжүүлэхэд гол утга нь байгаа. Өнгөрсөн хугацаанд манай улсын иргэд үнэхээр хүнд хэцүү амьдралыг туулж байна. Тэр тусмаа ковидын үеэс хойш бүр хэцүүдсэн. 2018 онд нийт хүн амын 40-50 хувь нэн ядуу гэж байсан бол өнөөдөр УИХ-ын индэр дээрээс нийт хүн амын 75 хувь нь нэн ядуу байна гэж гишүүд ярих болсон. Иймд энэ цагаан сараас өмнө иргэн бүрд ноогдол ашгийн тодорхой хувийг ч болов олгооч ээ гэж хүсэж байна” гэв.