Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон албан тушаалаасаа бууснаасаа хойш анх удаа албан бусаар Украинд дахин ирсэн талаар мэдээлжээ. Түүний энэхүү айлчлалын талаар урьдчилж мэдэгдээгүй байна.
Харин Борис Жонсоныг Киев хотын захад байдаг дайны хөлд маш их өртсөн Буча, Бородянка хотод Киев мужийн тэргүүн О.Кулеба нар дагалдан явааг харуулсан видеог Ройтерс агентлаг нийтэлжээ.
Харин үүний дараа Борис Жонсоны Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж "Та тэгтлээ санаа зовох хэрэггүй байсан" хэмээн хэлж буй бичлэгийг BBC-ийн Украин дахь сурвалжлагч Жеймс Уотерхаус твиттер хуудастаа нийтэлсэн байна. Тус бичлэгт Борис Жонсон Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах үеэрээ, “Бурхан минь, та санаа зовох хэрэггүй, энэ бол дэндүү том нэр төрийн хэрэг, та надад хэтэрхий их хүндэтгэл үзүүлж байна, ноён Ерөнхийлөгч өө” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: BBC
Boris Johnson has met President Volodymyr Zelenskyy during a surprise visit to Ukraine.
— Sky News (@SkyNews) January 22, 2023
The former prime minister was also seen visiting Borodianka, Bucha and the other suburbs of Kyiv.
Latest here: https://t.co/PmaZMXWPK0 pic.twitter.com/qDIXPHFM29