Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ.
Харин тус амралтыг хойшлуулахаар болсон гэх мэдээлэл цахим орчинд гарч, зарим эцэг эхчүүд ийм санал гаргаад байгаа билээ. Тэгвэл сурагчдын амралтыг хойшлуулах эсэх талаар БШУЯ-аас тодруулахад "Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй. Ирэх даваа гарагаас хичээл орно. Эцэг эхчүүдээс санал гаргасан ч хүлээж авах боломжгүй. Сурагчдын энэ удаагийн амралт гурван долоо хоног байх ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдал, өвчлөл зэргээс шалтгаалан хугацааг сунгасан. Тиймээс дахин сунгах боломжгүй" гэлээ.