Хэнтий аймгийн сургуулиуд халаалтгүйн улмаас хичээл орохгүй тасалдуулж байна

Хэнтий аймгийн сургуулиуд халаалтгүйн улмаас хичээл орохгүй тасалдуулж байна

Хэнтий аймгийн Чингис хотод халаалт, дулаан тасалдсаны улмаас сургуулиуд ажиллахгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сурагчид танхимд хичээллэх боломжгүй болсон бөгөөд гэртээ өнжиж байгаа аж. Ганц байгууллагуудын халаалт бус орон сууцных ч мөн тасалдаж, тааруу байгаа учир оршин суугчид ихэд бухимдах болсон байна. 

Тус хотод "Оч манлай" "Хэнтийн ус" компаниуд халаалт, дулаанаар хангах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд засвартай учраас  сургуулиудыг хаахад хүрсэн гэх тайлбарыг хэлж байгаа аж. Харин иргэдийн зүгээс "Намраас хойш засвар хийж байна. Ийм урт хугацаанд хийдэг засвар гэж байдаг эсэхэд эргэлзэж байна. Бид зутарч, хүндхэн нөхцөл байдалд өвөлжиж байгааг хүмүүс хараасай. Зарим чанаргүй нүүрс түлж буй учир халаалт бүрэн хүчэн чадлаараа айл, өрхүүдэд хүрэхгүй байна гэх тайлбарыг хэлдэг. Энэ бол манай аймгийн удирдлагуудын хариуцлагүйнх" гэж байгаа юм.