Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хараадай” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 350 бог мал хорогджээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Малчин А-ын 1500 бог мал цасан шуурганд уруудсанаас 1150 бог малыг эсэн мэнд олж, 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг тухайн малчин нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.