Европын орнууд руу байгалийн хий нийлүүлдэг “Nordstream 2” хийн хоолой Борнхолм арлын ойролцоо гурван газарт зэрэг задарч, тэнгисийн усанд хий алдагдаж эхэлсэн. Улмаар ням гараг /2022.10.02/-т хий бүрэн шахагдаж дуусаж, хоолойг дахин ашиглах боломжгүй болсон талаар Германы тагнуулын алба өчигдөр /2022.09.29/ мэдээлсэн.
Энэхүү үйл явдлыг Европын холбоо, Дани улс, НАТО санаатай халдлага байсан нь шалгалтаар тогтоосон. Үүний цаана хэн байсныг үргэлжлүүлэн шалган гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Nordstream хийн хоолой 4 газар гэмтсэн байна. Мөн НАТО зориудаар гэмтэл учруулсан этгээдийг ОХУ байж болзошгүй гэж албан бус байдлаар таамаглаж байгаа аж. Учир нь Орос улс, Европын орнууд руу хий нийлүүлээгүй торгууль төлөхгүйн тулд дээрх үйлдлийн хийсэн байх боломжтой гэж үзжээ.
Сонуулахад, Хий хоолойд гэмтэл гарах үед тус бүсэд Оросын шумбадаг завь болон дронтой холбоо тогтоодог үүрэг бүхий цэргийн онгоц нисч байсан нь тогтоогджээ.