Гурилын үнийг 30-50 хувиар өсгөхгүй бол ирэх жил монголын гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй гэв

Гурилын үнийг 30-50 хувиар өсгөхгүй бол ирэх жил монголын гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй гэв

Мон­­го­лын гурилан бүтээгдэхүүн үйлд­­­вэр­­лэгчдийн холбооноос гурилан бүтээгдэхүү­­­­ний үнэ нэмэгдэж бай­­­­­­­­гаа­­­­ талаар мэдээлэл өглөө. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид "Манай салбарт гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт давагдашгүй хүчин зүйл болоод удаж байна. Үнэ өсөх болсон асуудлуудыг дурдвал,

  • Хил гаалийн нөхцөл байдал
  • Тээвэр логистик
  • Валютын өсөлт
  • Ажиллах хүчний дутагдалтай байдал
  • Бензин гэх мэт хүчин зүйлс байна.

Тухайлбал Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр логистикийн үнийн асуудал гэдэг нь хилээр авах бараа хэзээ ирж байгаа, хэзээ ирэх нь тодорхойгүй гэвч манай салбар тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодлоо хятад улсаас авдаг. Гэтэл тээврийн хувьд хэтэрхий удаашралтай, үнэ ханшийн огцом өсөлттэй байгаа.

Өмнө нь бид Эрээн-Замын-Үүд гэж нэг л тээвэрт мөнгө төлдөг байсан. Энэ зардал Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэж хоёр удаа мөнгө төлдөг болсон. Ингэхдээ 2021 онд ачааны мөнгө гэж 7,8 мянган юань төлдөг байсан бол одоо 16,18 мянган юань төлдөг болсон. Мөн бидний ажилд ашиглагддаг борлуулалтын машин, түгээлтийн машин дизель түлш хэргэлдэг. 2021 онд 2490 авдаг байсан түлш өнөөдөр /2022.09.30/ 3730 төгрөг болж нэмэгдсэн.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт байгаа ч газартаа буухгүй буюу 100 төгрөгийн хямдрал нөлөөлөхгүй байна гэсэн үг л дээ. Хамгийн том зарлага нь валют бид гаднын компаниас бараа авахдаа доллароор тооцоо хийдэг гэвч доллар мөн 3550 давж цаг минутаар нэмэгдэж байна.

-ЭНЭ ХЭВЭЭРЭЭ УРАГШИЛБАЛ БИД ДАРАА ЖИЛ ГУРАЛАА ҮЙЛДЭРЛЭЖ ЧАДАХАА БАЙЖ ҮЙЛДВЭР ЗОГСОХ ЭРСДЭЛТЭЙ-

Түүнчлэн Ажиллах хүчний дутагдал хүнсний салбарт тулгамдаж буй асуудал бидэнд ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин огт байхгүй. Манай салбарт ажиллах хүчин 80 хувиар дутагдалтай байна гэсэн судалгаа ч гарсан. Хүмүүс цалин ярина байх гэхдээ энэ нь үнэн бид ажилчдаа тогтоохын тулд байгаагаараа нэмж өгдөг ч Уул уурхайн салбарын үйлчлэгчийн цалинтай тэнцэх цалинг манай инженэрүүд авдаг. Энэ хэвээрээ урагшилбал бид дараа жил гуралаа үйлдэрлэж чадахаа байж үйлдвэр зогсох эрсдэлтэй байна. Энэ бүхэнээс хамаарч гурилын үнэ 30-50 хувиар өсөхөөс өөр аргаггүй гэдгийг хэлмээр байна” гэлээ.