Энэ есдүгээр сарын 21-ны өдөр /2022.09.21/ ОХУ Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хааж байсан армийн бэлтгэл хүчийг хамруулахаа албан ёсоор мэдэгдсэн.
Тус шийдвэрийн улмаас ОХУ-аас ойрх бүс нутгийг зорих энгийн Орос иргэдийн тоо эрс нэмэгдээд буй. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч ВвПутин цэргийн дайчилгаа явуулахдаа алдаа гаргаснаа анх удаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амласан байна. Тэрбээр, өчигдөр /2022.09.29/ Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр “Дайчилгаа олон асуудал дагуулж байна. Бид гаргасан алдаагаа засаж, дахин гаргахгүй байхад анхаарах ёстой. Хэрвээ алдаа гаргасан бол залруулж, үндэслэлгүйгээр дайчлагдсан хүмүүсийг гэрт нь хариулах хэрэгтэй” гэжээ. Учир нь олон хүүхэдтэй өрхийн тэргүүн, өндөр настан, эрүүл мэндийн ноцтой асуудалтай хүмүүст дайчилгааны зарлан дуудах хуудас ирсэн гэх шүүмжлэл дагуулаад байгаа аж.
Эх сурвалж: TASS