ОХУ-ын Буриадын Өвөрбайгалийн төмөр замын эдийн засгийн төвийн дэд даргаар ажиллаж байсан 34 настай эрэгтэйг ажиллаж байх хугацаандаа “албан тушаалаа урвуулан ашиглан залилан үйлдсэн”,”онц их хэмжээний залилан үйлдсэн” гэсэн зургаан зүйл ангиар хэрэгт буруутгаж, түүнд холбогдох хэргийг саяхан шалгаж дууссан байна.
Урьдчилсан байдлаар мөрдөн байцаалтын явцад 2013 онд Транс-Байгалийн төмөр замын дарга асан нь өөрийн хүү 34 настай эрэгтэйг тус Өвөрбайгалийн төмөр замын бүтцийн нэгж болох засаг захиргаа, эдийн засгийн төвийн орлогч даргаар албан ёсоор ажиллуулж байсан нь тогтоогджээ. Мөн 2013-2016 онуудад ажлын үүргээ бодитой биелүүлэлгүйгээр хууль бусаар цалин авсан бөгөөд нийт дүн нь 5.5 сая гаруй рубль байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдээлсэн байна.
Ингээд зогсохгүй Өвөрбайгалийн төмөр замын дарга асан нь 2015-2016 оноос хойш төмөр замын зардлаар үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр Екатеринбург болон Монгол руу хууль бусаар хувийн асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа дэд даргаа илгээсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.
Тэрбээр ОХУ-ын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан бөгөөд үүнтэй холбогдуулан түүнийг холбооны эрэн сурвалжлах жагсаалтад оруулж, 2022 оны гуравдугаар сарын сүүлчээр мөрдөн байцаалтын ажиллагаа, эрэн сурвалжлах арга хэмжээний үр дүнд Екатеринбургт саатуулсан аж. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүсэлтээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ОУХТХ-ийн Зүүн бүс нутаг хоорондын Тээврийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Харин Транс-Байгаль төмөр замд учирсан хохирол 500 мянган рубль давжээ.
Эх сурвалж: Baikal