Ирэх долоо хоногийн даваа гарагт буюу аравдугаар сарын 01-ны өдөр БНХАУ-ыг тунхагласны 73 жилийн ой тохионо. БНХАУ нь Тайванийн асуудлаар АНУ болон Өрнөдийн орнуудтай санал зөрөлдөж байгаа. Тиймээс энэ жилийн улс тунхагласны баяртаа ихээхэн ач холбогдол өгч бэлтгэж байгаа талаар шинэжээчид дүгнэж байна. Тухайлбал, хот бүрээс цэрэг техникээ татах гэх мэт зохион байгуулалтыг хийсэн юм.
Харин манай улсын цахим сүлжээнд "БНХАУ-д төрийн эргэлт болох нь" гэх мэдээллийг дээрх үйл явдалтай холбон гаргасан билээ.