Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өнгөрсөн мягмар гараг /2022.09.27/-т Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болж арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Тэгвэл тус ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Монгол Улсын нэрийн өмнөөс Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн. Тэрбээр өнөөдөр /2022.09.30/ Монголд ирэх аж.
Тэрбээр Японд байх хугацаанд албан уулзалтуудыг хийж Япон руу зорчиход визний хөнгөлөлт үзүүлэх боломжтой эсэхээр санал тавьснаас гадна шинэ технологиуд дээр Монгол улс хамтарч оролцох талаар ярилцсан байдаг.