НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд товлогджээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд товлогджээ

Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаар НӨАТ-ын сугалааг дахин явуулах шийдвэр гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. 
 
Тэгвэл НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар болжээ. Энэ удаагийн тохирлыг 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулах аж. 

НӨАТ-ын сугалааны тохиролд:

3 орон таарвал 40,000 төгрөг

4 орон таарвал 60,000 төгрөг

5 орон таарвал 100,000 төгрөг

6 орон таарвал 500,000 төгрөг

7 орон таарвал 5,000,000 төгрөг

8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм. Сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний Сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болжээ. Ингэхийн тулд “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэх юм байна.