"Нутаг буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгал"-д Элчин сайд Х.Кобаяши хүндэтгэл үзүүлжээ

"Нутаг буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгал"-д Элчин сайд Х.Кобаяши хүндэтгэл үзүүлжээ

Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Х.Кобаяши өчигдөр /2022.08.14/ гэргийн хамт Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборт зочилжээ. Элчин сайд тус цогцолборт Дэлхийн II дайны дараа эх нутагтаа буцаж чадалгүй Монголд нас барсан япон иргэдийн дурсгалыг  хүндэтгэн цэцэг өргөсөн байна. Энэхүү дурсгалын цогцолборыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.