Крым дахь Оросын цэргийн баазад болсон дэлбэрэлтэд Украин хариуцлага хүлээхгүй гэж мэдэгджээ

Крым дахь Оросын цэргийн баазад болсон дэлбэрэлтэд Украин хариуцлага хүлээхгүй гэж мэдэгджээ

Крымыг Украины нэг хэсэг хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг боловч 2014 онд дэлхийн хамтын нийгэмлэг хууль бус гэж үзсэн бүх нийтийн санал асуулгын дараа Хар тэнгисийн хойгийг Орост нэгтгэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2022.08.09/ Крым дахь Оросын агаарын цэргийн баазад томоохон дэлбэрэлт болсон. Тус агаарын баазыг Орос Украины гүн дахь бай руугаа довтлоход ашиглаж байсан гэдэг.  Харин тус дэлбэрэлтийн талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам тус баазад “сум дэлбэлсэн” гэж мэдэгдсэн бол, Украины тал дэлбэрэлтэд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд байна.  Харин өчигдөр орой Украины ерөнхийлөгч В.Зеленский “Крым бол Украиных, бид хэзээ ч бууж өгөхгүй. Крымээс эхэлсэн дайн Крымийг чөлөөлөх замаар дуусгах ёстой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC