Арцатын аманд хаагдаад байсан орц, гарцуудыг нээв

Арцатын аманд хаагдаад байсан орц, гарцуудыг нээв

2022 оны тавдугаар 11-ний өдөр иргэн, аж ахуйн нэгжүүдийн гаргасан хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын Захиргаанаас Арцатын аманд газар ашиглагч 20 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдтэй орц, гарц гаргах боломжийг судлах уулзалт хийж, санал солилцсон билээ.

Тэгвэл өнөөдөр аж ахуйн нэгжүүд зөвшилцөлд хүрч ойлголцсоноор хаагдаад байсан орц, гарцны асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Тодруулбал уг аманд баригдаж буй барилгуудын дундуур тээврийн хэрэгсэл явах орц, гарцуудыг нээсэн байна.

Хамгаалалтын захиргаа Богдхан уулын дархан цаазат бүс нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй үе шаттайгаар уулзалт зохион байгуулж тулгамдаж буй асуудлуудын газар дээр нь ажиллаж хууль, дүрмийг мөрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын Захиргаа

 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө