НЗДТГ 360 саяар 70 тонн бордоо авах тендер зарлажээ гэх мэдээлэл үнэн

НЗДТГ 360 саяар 70 тонн бордоо авах тендер зарлажээ гэх мэдээлэл үнэн

Нийслэлийн засаг даргын тамгын газар 360 саяар 70 тонн бордоо авах тендер зарлажээ гэх мэдээлэл үнэн.

Тодруулбал, 2022 оны  зургадугаар сарын 23-ны 18:52 цагт Bold Jigjid нэртэй facebook хэрэглэгч “Хотын захиргаа 360 саяар 70 тн бордоо авах тендер зарлажээ. Бид 700 тонн бордоог энэ үнээр нь нийлүүлье” гэсэн пост бичсэн.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас захиалсан Нийтийн эзэмшлийн мод, сөөгний бордоо худалдан авах ажлын УБЗАА/202205015 дугаартай тендерийн зар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгджээ.  Уг тендерийн мэдээлэлд, нийт төсөвт өртөг нь 360 сая төгрөг ба үүнээс 2022 онд бүгдийг нь санхүүжүүлэх нөхцөлтэй байна.

Санхүүжилтийн задаргааг харвал,

  • Мод сөөгний ургалтыг дэмжих шингэн бордоо /Гумин/ 9,300 литрийг 70 сая төгрөгөөр,
  • Мод сөөгний ургалтыг дэмжих шингэн бордоо /Амьд бактерийн бордоо/ 57,500 литрийг 230 сая төгрөгөөр,
  • Мод сөөгний ургалт дэмжих дуслын шингэн бордоо 3,000 литрийг 60 сая төгрөгөөр тус тус авна гэжээ. 

Нийт дүн 360 сая төгрөг. Тендерт ирүүлэх саналыг 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авч 10:30 цагт нээх аж.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө