СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, долоон настай хүүхэд амиа алджээ/ВИДЕО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, долоон настай хүүхэд амиа алджээ/ВИДЕО/

Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх, ялангуяа бидний ухамсаргүй, сахилга соёлгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байна.
 
Тодруулбал, Зургадугаар сарын 23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах нэгдүгээр багийн нутаг Сүүжийн ус гэх газарт /аймгийн төвөөс баруун хойш 30 километрт/ Хонда_фит маркийн автомашин онхолдож зорчиж явсан долоон настай С амиа алджээ.
 
Тухайн автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь тус өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан байна. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 1.55%-ийн согтолттой байсан нь тогтоогдоод байгаа аж.
 
ВИДЕО: 



Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө