"Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх барилдаанд Даян аварга Н.Батсуурь дахин түрүүллээ

"Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх барилдаанд Даян аварга Н.Батсуурь дахин түрүүллээ

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" СХ, “Нутгийн буян групп”, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв. 

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, "Алдар" СХ, "Тэргэн Нүүр ХХК", "Даян" дэвжээний бөх, улсын гарди Б.Гончигдамба, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" СХ, "Атар трейд" ХХК, "Таван-Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдэв.