ФОТО: “Улаанбаатар марафон-2022” боллоо

ФОТО: “Улаанбаатар марафон-2022” боллоо

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт боллоо. Гүйлттэй холбоотой өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06.00-18.00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлснээс гадаадын 26 орны 150 гүйгч оролцсон байна. 

Мөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтэд Монгол Улсын хөнгөн атлетик, гүйлтийн нэр хүндтэй тамирчид оролцсон байна. Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Бямбажав,  марафон гүйгч, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний ахлагч Б.Мөнхзаяа,  Хөнгөн атлетикийн тамирчин, Ахлах ахлагч Д.Гантулга нар өнөөдрийн гүйлтийн тэмцээнд оролцож буй юм. Мөн Кени, Казакстан  Улсын нэр хүндтэй тамирчид манай улсыг зорин ирж, марафонд оролцжээ.