Бүх цэргийн наадамд 256 бөх зодоглоно

Бүх цэргийн наадамд 256 бөх зодоглоно

Монголын Үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хорооноос хамтран жил бүр зохион байгуулдаг бүх цэргийн наадмын барилдаан маргааш буюу энэ сарын 29-нд болно.

Үндэсний бөхийн цол, чимэг олгодог Бүх цэргийн наадамд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглох аж.