"Монголын Маркетингийн Холбоо"-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд "Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг"-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 20 маркетингийн зөвлөх – 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж.
Жижиг дунд бизнес эрхлэгчид нь:
- Маркетингийн судалгаа
- Борлуулалтын арга, хэрэгсэл
- Нийгмийн сүлжээний маркетинг
- Хэрэглэгчидтэй холбогдох нь
- Эвент, арга хэмжээ зохион байгуулах
- Хүчирхэг брэнд бүтээх нь
- Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
- Үнэ тогтоох аргачлал
- Маркетингийн албаны чиг үүрэг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн өөрт тохирсон зөвөлгөө мэдээллийг үнэ авах билээ.
Өдөрлөг 14:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.