Улаанбаатарт 13 градус дулаан байна

Улаанбаатарт 13 градус дулаан байна

Өнөөдөр\2022.04.02\ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 11-13 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.