ЭЦА: Уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орсон 8 мянга гаруй га газрыг нөхөн сэргээнэ

ЭЦА: Уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орсон 8 мянга гаруй га газрыг нөхөн сэргээнэ

Өнөөдөр Экологийн Цагдаагийн Албанаас хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс танилцууллаа. 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Засгийн Газрын 03 тоот тогтоол, Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын А09-дугаар тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд нийт зургаан хэлтэс, хоёр тасагтай, 21 аймагт 25 эрүүгийн мөрдөгч, 11 аймагт экологийн асуудал хариуцсан мөрдөгч, 64 суманд экологийн байцаагч томилон үйл ажиллагаа явуулж байна.

Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга хошууч Я.Билэгдэмбэрэл “Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээний хүрээнд Монгол улсад уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн 8 мянга гаруй га газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа зохион байгуулна. Үүнээс өнөөдрийн байдлаар 2802.4 га газрыг 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нөхөн сэргээгээд байна.

8000 гаруй газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа зохион байгуулах үүргийн 2802.4 га газрыг 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн. Хийсэн ажлуудаа цахим сүлжээнд нээлттэй байлгаж 1.1 сая хүнд хүргэсэн гэсэн тоон судалгаа бий. Мөн хууль бусаар уул уурхайн ажил явуулж болзошгүй цэгүүдэд төв ажиллагаатай хяналтын цэг байгуулжээ. Ингэснээр байгальд хууль бус олборлолт хийх үйл ажиллагаа эрс буураад байна. байгаль, орчны бохирдол, хулгайн ан зэргийг зогсоох зорилгоор иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх  Экологийн Цагдаагийн Газар сошиал хаягаар дамжуулж санамж, захирамж, сургалтуудыг тогтмол явуулдаг гэв.