Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг ХҮЙТЭРНЭ

Өнөөдөр /2022.03.26/ ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. 

Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.