Улаанбаатарт 0 градус орчим байна

Улаанбаатарт 0 градус орчим байна

Өнөөдөр /2022.03.21/ нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө 0 градус орчим байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.